Усан халианд живж нас барсан хүүхдүүдийн ар гэрийнхэн тус бүр 20 сая төгрөг нэхэмжилж байна

Өнгөрөгч 2020 оны тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XII хорооноос 10 хөвгүүн “Ханталст” компанийн хашаан дотор байрлах тогтоол усанд барилгын хөөсөнцөр хөвүүлэн тоглож байсан дөрвөн хөвгүүн усанд живж, амиа алдсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2021.03.29/  талийгаач дөрвөн хүүгийн ар гэрийнхэн  мэдээлэл хийлээ. Өнөөдөр уг хэргийн тав дахь удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн анхан шатны шүүх хуралд болж байна.

Талийгаач хүүгийн аав Д.Бүрэнбаяр “Ямар шалтгааны улмаас хэргийн хэлэцүүлэг дөрвийн дөрвөн удаа хойшилж байгааг мэдэхгүй байна. Тус компанийн зүгээс сэтгэл санааны хохиролын нөхөн төлбөр олгоно гэсэн. Айл бүр 20 сая төгрөг нэхэмжилсэн ч өгөөгүй байгаа. Буяны ажилд зориулж 2 сая төгрөг бэлэн өгсөн. Мөн оны өмнө хоол хүнсний тусламж гэж 700.000 төгрөг өгсөн.Үүнээс өөр нөхөн төлбөр аваагүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *