“M&M’s” зар сурталчилгаанаасаа “ярьдаг чихрүүдийг” хасахаар болжээ
Америкийн “Mars” компанийн эзэмшдэг, үрлэн чихэр үйлдвэрлэгч “M&M’s” компани “ярьдаг чихрүүдийнхээ” дүр төрхийг өөрчилсөн нь нийгэмд маргаан үүсгэсэн тул бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанаас тодорхойгүй хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
“Spokescandies” буюу “ярьдаг чихрүүдийн” дүр төрхийг 2022 онд өөрчилжээ. Гэвч шинэ дүр төрх нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн байна. Ялангуяа ногоон үрлэн чихрийн өсгийтэй гутлыг пүүзээр сольсныг “Fox News”-ийн хөтлөгч Такер Карлсон дооглонгуй мэдээлсэн бол “TikTok”-ийн хэрэглэгчид ногоон чихрийн эмэгтэйлэг дүр төрхийг алдагдууллаа хэмээн шүүмжилжээ.
“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон нийтийн хайрыг татсан “ярьдаг чихрүүдээ” бид хэд хэдэн удаа өөрчилсөн. Энэ өөрчлөлтийг хүмүүс анзаарна гэж, ялангуяа интернэтээр ингэж шуугиулна гэж бид бодоогүй. Чихрийн гутал хүртэл маргаан үүсгэж болдгийг одоо бид ойлголоо. Хүмүүсийг нэгдмэл байгаасай гэж “M&M”-ийн чин сэтгэлээсээ эрмэлздэг учраас ярьдаг чихрүүдээ тодорхойгүй хугацаагаар түр зогсоохоор шийдлээ” гэж “M&M” твиттер хуудсандаа бичжээ.
Үүнээс гадна, Америкийн жүжигчин, комедиан Майя Рудольф тус компанийн шинэ нүүр царай болж буйг мэдэгдсэн байна