Эмма Стүөн анхны хүүхдээ төрүүллээ

Оскарын шагналт, Ла Ла Ланд киногоор нь үзэгч түмний сайн таних жүжигчин Эмма Стөүн анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 

Тэрээр нөхөр болох кино зохиолч Дэйв Маккарэетайгаа анх 2017 онд танилцсан бөгөөд болзоод удалгүй сүй тавьснаа зарласан юм. 

Гэвч цар тахлын улмаас хурим хойшлогдсон тул хосууд гэр бүлийн хүрээнд даруухан хурим хийж, албан ёсоор гэр бүл болоод байсан билээ. 

Өнгөрөгч 2020 оны намар нөхөртэйгөө хамт хотын гудмаар зугаалж явсан тэрээр паппаразид өртөн жирэмсэн гэдэг нь олонд зарлагдсан юм. 

Тэгвэл алдартан маань 3-р сарын 13-ны өдөр амаржсан бөгөөд өөрийн биеэр энэ тухай зарлаагүй байна. Тиймээс хүүхдийг охин эсхүл хүү болохыг мэдэхгүй ч эрүүл энх төрсөн гэж эмнэлгийн ажилчид хэлжээ.

Эх Сурвалж:www.thepremierdaily.com

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *