ХӨСҮТ: ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн нас барсан нь үнэн
ХӨСҮТ-өөс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн энэ долоо хоногт нас барсан. Энэ хүн манай төвийн хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлж байсан. ДОХ/ Сүрьеэгийн хавсарсан халдвартай иргэн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр эмнэлгээс гэртээ гарсан байсан. Нэгдүгээр сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн хашаанд тусламж авч чадалгүй нас барсан гэж зарим хэвлэл ташаа мэдээлснийг залруулав.