С.Эрдэнэ: Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон хурал дүрмийн бус
АН-ын даргын сунгааг зарлаж, XVI их хурлыг хуралдуулах болсон талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2022 оны УИХ-ын сонгуульд ямар луйвар орсныг ард түмэн мэдэж байгаа. Энэ нөхцөл байдалд бид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байна. Хоёр жилийн хугацаанд бидэнд сөрөг хүчний үүргээ биелүүлэх боломж байгаагүй. Цар тахлаар далимдуулсан хууль гаргаж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн намуудын үйл ажиллагааг боомилох замаар эрх баригчид ажилласан. Сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн төлөө цаашид илүү идэвхтэй ажиллана. Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон гэдэг хурлыг хэн зарласан юм бэ? Хэн дуртай нь намын даргын сонгуулийг зарладаг юм уу? Энэ нам чинь дүрэмтэй, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай. Намын бүрэн эрхэд хэн дуртай нь халдаггүй юм. Хүсээд байгаа бол хүрч ирээд энэ сунгаанд оролцож болно. Ганцхан нэр дэвших шаардлагаа хангасан, дүрмийн зөрчилгүй байх ёстой” гэв.