Уран бүтээлч Н.Энэрэлсайханыг “B Production” шүүхэд өгөхөө мэдэгдлээ
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B production” олон залуу артист хамрагдаж, уран бүтээлээ туурвидаг. Гэвч тус продакшны “NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан хоёр жилийн хугацаанд цалингүй ажиллаж, хөдөлмөрийн мөлжлөгт орсон тухайгаа цахим сүлжээнд нийтэлсэн. Тодруулбал, уран бүтээлч Н.Энэрэлсайхан B продакшнтай 2 жилийн гэрээ хийсэн аж. Тус гэрээнд уран бүтээлч олсон орлогынхоо 10 хувийг авна гэж заасан байдаг ч цалинг нь олгоогүй зэрэг мэдээллийг бичлэг хийж нийтэлсэн юм.
Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан B продакшн Н.Энэрэлсайханг олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл түгээсэн хэмээн шүүхэд хандаж байгаагаа мэдэгджээ.