Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт автомашины ил зогсоолд байрлуулсан “Тоёота-Приус” маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг “Т”, “Д”, “Э” нарын гурван бүлгийн 12 этгээдэд холбогдох 27 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд “Тоёото Приус” маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд “Тоёота-Приус” маркийн 133,235 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагаас
  • “Тоёота-Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50.6 хувь,
  • “Тоёота-Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38 хувь,
  • “Тоёота-Приус-40″маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11.3 хувийг эзэлж байна.

Энэ оны нэгдүгээр сарын мэдээллээр нүүрсэн яндангаа алдсан 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоожээ.

Иймд цагдаагийн байгууллагаас “Тээврийн хэрэгслийнхээ нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, машинаа хяналтын камертай бүс болон харуул хамгаалалтай орчинд байрлуулж, урьдчилан сэргийлэх шаардлагатай”-г иргэдэд зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *