ҮЙЛ ЯВДАЛ: Улсын дээд шүүхэд АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүлнэ
Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.27)
09:00 цагт “Блью Скай” зочид буудалд “Ёс зүйн үнэ цэнэ: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн форум болно. Утас: 70000160, 99074459, 95351127
11:00 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд Иргэдийн төлөөллөөс “Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авья” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт Улсын дээд шүүхэд АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүлнэ. Утас: 95951385
12:00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнд Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй талаар хүний эрхийн 50 гаруй ТББ-ын форумаас хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт Нийслэлийн “Хангарди” ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер цаг үеийн ажлын талаар мэдээлнэ. Утас: 99037310
19:30 цагт “Степпе Арена”-д: Монгол болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Тал нутгийн мөсөн шоу” уран гулгалтын тоглолт эхэлнэ. Утас: 91003472, 89003472