Г.Ганхүү: Ерөнхийлөгч найзаасаа ганцхан зүйл гуйя

УИХ-ын намрын чуулганы хаалтаа хийхийн өмнө Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаралтай горимоор буюу хоёр өдрийн дотор хэлэлцэж батлуулсан. Уг хуульд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд өнөөдөр /2023.01.27/ МУ-ын Ерөнхийлөгч тухайн хуульд хориг тавьх сүүлийн өдөр аж. Үүнтэй холбогдуулан түүний оюутан цагийн найз “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү өөрийн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, “Оюутан цагийн найз Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхээ, чи бид хоёрт оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад Чехуудтай гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий. Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, Генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь Ёс ёмбогор, Төр төмбөгөр гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад ардын дайсан болсон. Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, Ардчилсан улсын үнэт зүйлд биш зөвхөн Тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна, Оюутан цагийн найз Ганхүү” хэмээн нийтэлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *