Г.Хажидмаа: Иргэдэд цагаан сараас өмнө 1,072 хувьцааны ногдол ашиг өг

Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд “Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгаа авъя” сэдвээр иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус хурлын үеэр иргэн Г.Хажидмаа төр засгийн удирдлагуудад ногдол ашиг өгөх шаардлага хүргүүлсэн талаар тайлбар өгөв.

Тэрбээр “2022 оны аравдугаар сараас эхлэн нүүрсний хулгайтай холбоотойгоор ногдол ашгийг иргэдэд яаралтай өгөх нь зүй ёсны хэрэг юм хэмээн шаардлага өгч эхэлсэн. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд улсын эд баялгийг иргэн бүрд илүү хувийг олгоно гэж заасан байдаг. Иргэд маань өнгөрсөн хугацаанд хэцүү амьдралыг туулж байна. Цар тахлын улмаас амьжиргаа доройтсон.Тиймээс Монгол Улсын иргэн бүрд цагаан сараас өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгох талаар бид яриад явж байна.Үндсэн хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу  “Эрдэнэс Тавантолгой ХК” нь компанийн тухай хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой. Иргэн бүр хувьцаа эзэмшигч болсон учраас цагаан сараас өмнө ногдол ашгийн өг хэмээн өдөр шөнөгүй шаардаж байна” хэмээв.

Similar Posts

One Comment

  1. Hello! I just would like to give a huge thumbs up for the great info you have here on this post. I will be coming back to your blog for more soon.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *