|

Ирэх даваа гарагт сурагчдын хичээл орно

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл ирэх даваа гарагт буюу 30-ний өдөр эхэлж 8 долоо хоног үргэлжилнэ.

Ойрын өдрүүдэд хүйтрэхийн зэрэгцээ томуу, томуу төст өвчин ихсэч байгаа тул “Сурагчдын амралтыг сунгана” гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл “БШУЯ”-наас “Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй” гэлээ.  Сурагчид нийт 6 долоо хоног амарсан. Сургуулийн үйл ажиллагаа эхлэхэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул өглөө гарах, ажил амжуулах цаг хугацаагаа тооцоолохыг хүсье.

II улирал- 2023.01.30-2023.03.24 хүртэл хичээллэнэ /Амралт 2023.03.27-2023.03.31/
Хоёрдугаар сарын 21-23-ний өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна
III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

Similar Posts

4 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments