ҮЙЛ ЯВДАЛ: Хуульд хориг тавьсантай холбогдуулан ЕТГ-аас мэдээлэл хийнэ
2023.01.30-ны өдөр болох үйл явдлын мэдээллээс хүргэж байна.
09:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэлнэ.
Төрийн ордонд
11:00 цагт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьсантай холбогдуулан ЕТГ-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох талаар мэдээлнэ.
15.00 цагт: Үндэсний номын санд: ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд гүйцэтгэсэн БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХАНЫ ШАШИН” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын үр дүнд хэвлэсэн “БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ” (1944-1992), “БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХНЫ ШАШИН” (аман түүх) бүтээлийн нээлт, шүүмж хэлэлцүүлэг болно. Утас: 9971-7977
14.30 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд:”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно.
-“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа орон даяар үргэлжилж байна. Эхний шатны мэдээлэл цуглуулалт 2-р сарын 2-ыг дуустал улс орон даяар явагдана.