|

ЖҮДО: О.Цэцэнцэнгэл +100кг жинд хүрэл медаль хүртлээ

Португал улсын Алмада хотод болж буй Жүдо бөхийн дэлхийн цуврал  Гран При тэмцээнд  монголын шигшээ багийн 19 залуу тамирчин  12 жинд зодоглож байгаагаас  +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ. Тэрээр  өнгөрсөн оны Загребын Гран При тэмцээнээс мөнгөн медаль хүртэж  байв.   

О.Цэцэнцэнгэл хэсэгтээ Ямайкийн Стивен Мүүр, Эквадорын Фредди Фигуэро нарыг ялж шөвгийн наймд Гүржийн Саба Инанейшвилид ялагдсанаар дагаж барилдсан. Дагахад Өмнөд Солонгосын Жа Эгү Ёоун, хүрэл медалийн төлөө Нидерландын Юр Шпайкерсыг ялж медалийн тавцанд зогслоо.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *