БОАЖЯ хуш модоо хамгаалахад онцгой анхаарна
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дэргэдээ зөвлөл байгуулан, хуш модоо хамгаалах ажилд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тодруулбал яам “Тэнгэрлэг Монголын газар шороо” ТББ-тай уулзалт зохион байгуулж, дараах арга хэмжээг авч ажиллах талаар санал солилцсон байна.
Үүнд:Хушин ойн сангийн төлөв байдлыг үнэлэх, хохирлыг тооцохХуш мод, самрын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд тулгамдаж буй асуудлыг судлах,Хуш модны самрын боловсруулсан идээг экспортод гаргах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох,Байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих бодлого боловсруулах,Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах ойн мэргэжлийн байгууллагын талаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулах гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.