СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч автомашинтайгаа живэх эрсдэлд орсон жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг аварчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст Туул голын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлага мэдээллийг онцгой байдлыг алба нэгдүгээр сарын 29-ний 18:02 цагт хүлээн авсан байна.
Тухайн машинд бага насны нэг хүүхэд, дөрвөн том хүн зорчиж явсны нэг нь жирэмсэн эмэгтэй байжээ.Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш нэг километр зайд “Приус-20” загварын суудлын автомашин “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
2023 оны нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас онцгойлон анхааруулж байна.