Ж.Сүхбаатар: Бэлэг тараахыг хуулиар хориглоогүй

Хотын сайд Ж.Сүхбаатар тойргийнхоо сонгогч ахмадад бэлэг тараасан гэх зураг цахим сүлжээнд түгээд буй. Үүнтэй холбоотойгоор тэрээр тайлбар хийв.

Ж.Сүхбаатар, “Манай ажлын албаныхан 80-аас дээш насны ахмадад бэлэг тараасан. Гэхдээ энэ жил биш. Миний зургийг аваад доор нь ямар нэгэн тайлбар тавиад гүтгэчихдэг. 80-аас дээш насны ахмадууд төрөөс хүндэтгэл үзүүлэхийг хүлээдэг юм байна лээ. Ер нь бол нуугаад байх зүйл байхгүй. Бэлэг тараахыг хуулиар хориглоогүй. Төсвийн мөнгөөр л бэлэг тарааж болохгүй гэдэг. Би хууль зөрчөөгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *