ТОДРУУЛГА: Ж.Энхцэцэгийг сайд дуудаж уулзсан ч буцаан томилох шийдвэр албажаагүй
“Өргөө” амаржих газрын захирлаар ажиллаж байсан Ж.Энхцэцэгийг буцаан томилохоор болсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Энэ талаар ЭМЯ-ны албаны эх сурвалжаас тодруулахад “Сайд С.Чинзориг дуудаж уулзсан нь үнэн. Уулзаад Өргөө амаржих газарт оруулсан Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тус амаржих газарт оруулсан хяналт шалгалтын дүнг танилцуулсан. Буцаан томилох шийдвэр одоогоор албан ёсоор гараагүй байна” гэлээ.
“Өргөө” амаржих газарт ажлын байрны дарамт шахалт байсан эсэх, ажлын байрны зүй ёсны шаардлага тавьсан эсэх асуудлыг шалгасан бөгөөд захирал асан Ж.Энхцэцэгийг “ажилтнууддаа зөв шаардлагаа тавьсан” гэж үзсэн бололтой.
Тиймээс түүнийг урьд нь хашиж байсан албан тушаалд буцаан томилох чиглэлийг ЗГХЭГ-аас өгчээ. Яг одоогоор түүнийг “Өргөө” амаржих газрын захирлын албан тушаалд томилох албан ёсны шийдвэр гараагүй, захирлын ажлыг Амгалан амаржих газрын орлогч захирлаар ажиллаж байсан С.Ганболд түр орлон гүйцэтгэж байна.