Адам Левин, Бехати Принсло нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин болон Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Бехати Принсло нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Дуучин Адам Левин өнгөрсөн есдүгээр сард эхнэрээсээ өөр эмэгтэйчүүдтэй сээтэгнэсэн, дотно харилцаа тогтоож үерхдэг байсан тухай мэдээлэл цацагдсан. Уг дуулиан дэгдэхээс өмнө Бехати Принсло гурав дахь хүүхдээ тээж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан нь олны анхаарлыг ихээр татсан юм.

Тухайн үед Адам Левин “Өөрт байгаа хамгийн чухал зүйлээ эрсдэлд оруулан тийм гэнэн, тэнэг зүйл хийсэн нь миний хийж болох хамгийн том алдаа байсан. Би дахиж хэзээ ч тийм зүйл хийхгүй” хэмээх тайлбар өгч байсан. Энэ үед түүнээс сээтэгнэсэн өнгө аястай мессэж хүлээн авсан бүсгүйчүүд мессэжээ олон нийтэд ил болгож байсан ч алдарт хосууд нэгдмэл байр суурьтай хэвээр байгаагаа илэрхийлсээр байсан.

Эдгээр дуулианы дараа гэр бүлээ бүтнээр нь авч үлдэх сонголт хийсэн хосууд ийнхүү гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэд анх 2012 онд болзож эхэлсэн бол 2014 онд гэрлэжээ. 2016 онд Дусти, 2018 онд Жио хэмээх охидоо өлгийдөн авч байжээ.

Adam Levine and Behati Prinsloo's Date Night Gets Competitive - E! Online - CA

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *