БНСУ хууль бусаар ажил хийсэн гадаад оюутнуудыг албадан гаргахаар болжээ
БНСУ-д 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу тус улсын Гадаадын иргэний харьяатын газраас албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар ажил хийсэн гадаадын оюутан, сурагчдад цагаан хуудас өгч, хилээр гаргахаар болсон байна. Тиймээс тус улсад албан ёсны эрхтэйгээр амьдарч буй D4, D10, D2 визтэй бүх иргэд ажил хийсэн тохиолдолд заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд татварын цэнхэр үнэмлэхээ өөр нэгэнд хэрэглүүлэхгүй байхыг онцгойлон сануулж байна.
БНСУ-ын Гадаадын иргэний харьяатын газар нэгдүгээр сараас эхлэн Солонгосыг татварын ерөнхий газартай хамтран гадаад иргэдийн татвар төлсөн мэдээллийг шууд харах эрхтэй болсон бөгөөд суралцах визээр очсон иргэн ажил хийсэн тохиолдолд татвар төлсөн баримт шууд харагдана гэсэн үг юм.
Түүнчлэн сурах визээр очсон иргэд татварын цэнхэр үнэмлэхээ бусдад ашиглуулах тохиолдол элбэг байдаг бөгөөд ийм тохиолдолд өөрт тань эрсдэл үүсэж байгаа аж. Аль эсвэл өмнө нь ажиллаж байсан газрынхаа ажил олгогчид үнэмлэхээ үлдээсэн тохиолдолд өөрт тань мэдэгдэлгүйгээр ашигласан байх магадлалтай тул ЭНД дарж татварын мэдээллээ шалгах боломжтой юм.