ШӨХТГ: Савласан сүүний шошгын мэдээллийг шинэчлэхээр болов

Савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй байгаа юм.

Тухайлбал шошгод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдээд буй. Иймд зөрчлийг арилгуулахаар ШӨХТГ-аас Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ. Шаардлагыг “Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн байна. Иймд ШӨХТГ-аас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүлжээ. Улмаар тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчлэхээр болсон байна. Ийнхүү дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *