“60 мянган төгрөг шилжүүлээч гэж залгаад удалгүй зодуулчихсан байсан”

Өчигдөр шөнө /2021.03.29/ Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч салаан даргадаа зодуулж, хүнд гэмтэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хүргэгдэн иржээ. Энэ талаар байлдагчийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Байлдагчийн нагац эгч “Дүүгийн маань биеийн байдал маш муу, тархиндаа цус харвасан сэхээнд ухаангүй хэвтэж байна. Өмнө нь зодуулсан, дээрэлхсэн гэх юм хэлж байгаагүй. Харин удаа дараа мөнгө, нэгж шилжүүлээч гэж залгадаг байсан.

Хамгийн сүүлд гэхэд нагац ах руугаа 60 мянган төгрөг яаралтай шилжүүлээч гэж тэвдсэн байдалтай залгасан байна билээ. Үүнээс хэдэн цагийн дараа ийм явдал болсон байна. Цаана нь ямар нэгэн шахалт байсан болоод л мөнгө нэхсэн байх. Эрүүл саруул хүүхэд эр цэргийн албанд яваад үхэх сэхэхийн ирмэгт ирээд байна. Тэр зодсон гэх хүнийг шалгаж байгаа гэсэн. Бидэнтэй ирж уулзаагүй” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *