ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг танилцуулна
Хоёрдугаар сарын 1-ний өдөр болох үйл явдлын тойм:
07:30 цагт Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-IX” хэлэлцүүлэг корпорет зочид буудалд болж байна.
09.00-14.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн нягтлан бодогчдын институт (МНБИ), аудитын компаниуд, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын “Жилийн эцсийн санхүү, татварын тайлан бэлтгэх” сургалт зөвлөгөөн болно. Утас: 8808-6225.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулна.
11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд Үндсэн хуулийн шинэчлэлтийн талаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бичиг өргөх, ард иргэдэд уриалга гаргах талаар иргэд хэвлэлийн бага хурал зарлажээ.