|

“Тураач” “Тарган юм бэ” гэх мэт үгс сэтгэцийн эмгэг үүсгэх эрсдэлтэй

Байнга турах талаар бодож явдаг хүмүүс “Анарексиа” гэх өвчинөөр өвдөх эрсдэлтэй байдаг.  Хоолны дуршилгүй болох өвчин нь амь насанд аюултаөй сэтгэцийн өвчин юм. Ихэьчлэн турах хүсэлтэй хүмүүст тохиолддог бөгөөд үүнээс гадна сэтгэцийн гүн цочролд орсон хүн өртөж болдог.

Шинж тэмдэг: 

  1. Арьс цонхийж тууралт гарах
  2. Гэнэт жин ихээр хасах
  3. Хоолэы дуршил буурах
  4. Ходоод агшиж, хоол идэх үед бөөлжих
  5. Дархлаа сулрах
  6. Булчин хатингарих
  7. Сарын тэмдгий мөчлөг алдагдах
  8. Сэтгэлэр байнга унах
  9. Анхаарал төвлөрөлт муудах

Тарган байх нь ямар ч шалтгаантай байж болдог учир эрүүлээр сэтгэж дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолтоор жингээ хасаарай. Хэт хурдан хугацаанд жин хаях бус эрүүл галбиртай биеийг бүтээгээрэй.

Бусдын тарган туранхай байхыг заадаг хүмүүсээс өөрийнхөө сэтгэлзүйн дархлааг хамгаалж, өөртөө сэтгэл хангалуун байгаарай.

Эх сурвалж: Med act official

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *