Ирэх сарын 1-нээс шахмал түлшний үнэ нэмэгдэхээс үүдэж ХОМСДОЛ үүсчээ

Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулж, нэг шуудайг нь 940 төгрөг болгосон. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болох юм.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний үнийн хямдрал зогсож, үндсэн үнээрээ буюу нэг шуудай нь 3750 төгрөгөөр худалдаалагдана.

Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний эрэлт огцом нэмэгджээ. Хямдралын хугацаа нь дуусахаас өмнө түлш нөөцлөх гэсэн иргэд сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгүүдэд урт дараалал үүсгээд байна. Мөн түлш дууссан цэгүүд цөөнгүй байгаа тул иргэд нүүрсний машин даган нүүрсээ худалдан авч байна хэмээн иргэд мэдээлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *