УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ. Тэрээр энэхүү хүсэлтээ нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын даргад өгсөн байна.
Уг албан бичигтээ “УИХ-ын гишүүнн Жамьян овогтой Менхбат миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг ундослон /10.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас емне дуусгавар болно/ дараах хувийн хүндэтгэх шалтгааны улмаас Улсын Их Хурлын гишүүний бурэн эрхаэсаэ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна. Үүнд:
Нэг. Настай ээжийн маань эруул мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эруул мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна.
Хоёр. Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машин гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсал болон олон нийтийн сулжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.
Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгуй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. Монгол төерийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин, хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг маань дэмжиж, бурууг маань шүүмжлэн сургамжилж байсан Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүүу хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгехийг хүсье” гэжээ.