“Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-IX” чадавх бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлэг эхэллээ
Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-IX” чадавх бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 2 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ удаагийн сургалт семинараар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар танилцуулах бөгөөд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Сургалт семинарын ерөнхий зохион байгуулагчаар Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, оролцогчоор тус яамны төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын төлөөлөл танилцуулга хийж, яам, агентлаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт хариуцсан албан хаагчид хамрагдана.
Онцлох нь төсвийн хөрөнгө оруулалтын журам, аргачлал, цахим системийг хэрхэн ашиглах талаар танилцуулга хийнэ.
Мөн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хууль болон Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг төлөвлөх, санхүүжүүлэх, тайлагнах, хянах” журмын өөрчлөлтийг танилцуулна.
Зорилго:
Энэхүү сургалт, семинараар төсвийн хөрөнгө оруулалтын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлууд, туршлагыг хэлэлцэж, үр ашгийг сайжруулах арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж танилцуулахаас гадна төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн талаар түлхүү хэлэлцэнэ. Мөн оролцогчдын дунд хэлэлцүүлэг хийгдэж, тулгамдсан асуудлууд, сайн туршлагаа бусадтайгаа хуваалцах болно.
Зааварчилгаа:
Сургалтыг танхимаар зохион байгуулах бөгөөд оролцогчид мэдээллээ ирүүлсний дагуу цахимаар дэлгэрэнгүй зааврыг и-мэйл хаягаар урьдчилж хүргүүлэхийг анхаарна уу.
Мөн сургалтын материал, гарын авлага зэргийг оролцогч нарт сургалтын үеэр цахимаар хүргүүлнэ.
Сургалт, семинар зохион байгуулагчтай холбоо барих:
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Сангийн яам, ТХОХ, 6 давхар, 613 тоот, утас- 51-267202, 51-263764
Ж.Дэлгэржаргал, 99100568, delgerjargal_j@mof.gov.mn
Р.Хангал, 99613080, khangal_r@mof.gov.mn
З.Цолмонбаяр, 88110218, tsolmonbayar_z@mof.gov.mn
Д.Мөнхжин 94900039, munkhjin_d@mof.gov.mn
Г.Азтүшиг 88888411, aztushig@ictproject.mn
Г.Хатанбаатар 99017211, khatanbaatar@ictproject.mn
Т.Ундрал 91930122, undral@ictprojet.mn
ХӨТӨЛБӨР
2023 оны 2 дугаар сарын 1, Лхагва
/Эхний өдөр/
ЦАГ | СЭДЭВ |
07:00 – 07:30 | Бүртгэл |
07:30 – 07:40 | Нээлт – Б.Жавхлан, Сангийн сайд |
07:40 – 07:50 | Зураг авах үйл ажиллагаа |
07:50 – 08:20 | Төсвийн шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ М.Санжаадорж, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Сангийн яам Асуулт, хариулт |
08:20 – 08:40 | Төсвийн хөрөнгө оруулалтын талаарх танилцуулга, хэлэлцүүлгийн ерөнхий зорилго, дүрэм Ч.Чимидсүрэн, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга, Сангийн яам |
08:40 – 09:10 | Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахын ач холбогдол, олон улсын туршлага Jose Luis Sanchez, Ахлах эдийн засагч бөгөөд Суурин төлөөлөгчийг түр орлогч, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар
Асуулт, хариулт |
09:10 – 09:30 | Цайны завсарлага |
09:30 – 10:00 | Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, олон улсын жишигт нийцүүлэх нь Ж.Дэлгэржаргал, Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Сангийн яам Асуулт, хариулт |
10:00 – 10:30 | Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын асуудлууд Др. Л.Отгонтуяа, Эдийн засаг, санхүүгийн тэнхим, Удирдлагын академи Асуулт, хариулт |
10:30 – 11:00 | Нээлттэй, ил тод байдал болон олон улсын сайн туршлагууд Д.Оюунбадам, Засаглалын хөтөлбөрийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форум Асуулт, хариулт |
11:00 – 11:30 | Төр, хувийн хэвшлийн түншлэл Ч.Чимидсүрэн, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга, Сангийн яам Ж.Дэлгэржаргал, Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Сангийн яам Асуулт, хариулт |
11:30 – 12:00 | Гадаадын зээл, тусламжаар санхүүжих төслийн үр ашиг, анхаарах асуудал Б.Ганзориг, Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга, Сангийн яам Асуулт, хариулт |
12:00 – 13:00 | Өдрийн зоог |
13:00 – 13:30 | Эрчим хүчний хэмнэлттэй болон ногоон хөрөнгө оруулалтыг бий болгох нь Д.Болормаа, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч, Барилга, хот байгуулалтын яам
Асуулт хариулт |
13:30 – 14:00 | Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь Ц.Баасандэлгэр, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар
Асуулт хариулт |
14:00 – 14:30 | Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, түүний ач холбогдол Т.Энхбаяр, Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Жендэрийн үндэсний хороо, Г.Золбоо, Санхүү, төсвийн судалгааны газар, Сангийн яам
Асуулт, хариулт |
14:30 – 14:50 | Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем – PIMIS-н өөрчлөлт, шинэчлэлт Ж.Дэлгэржаргал, Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэс, Сангийн яам Асуулт, хариулт |
14:50 – 15:10 | Цайны завсарлага |
15:10 – 15:40 | Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд санхүүжилтийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн явц оруулах нь Т.Хонгор, Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн, Сангийн яам Асуулт, хариулт |
15:40 – 16:00 | Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх асуудал Т.Ундрал, Төслийн зөвлөх, “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал” төсөл, Азийн хөгжлийн банк
Асуулт, хариулт |
16:00 – 16:10 | Өдрийн сэдвийн шалгалт |
16:10 – 16:50 | Чөлөөт асуулт, хариулт (асуултыг урьдчилан ирүүлсэн байх) |
16:50 – 17:00 | Оролцогчдын оноог харуулах, идэвхжүүлэх (шалгалт, ирц, идэвх, оролцоо) |
2023 оны 2 дугаар сарын 2, Пүрэв
/2 дахь өдөр/
9:00 – 9:30 | Худалдан авах ажиллагааны бодлого, хууль эрх зүйн орчин З.Энхболд, Хууль, эрхзүйн газрын дарга, Сангийн яам Асуулт хариулт |
9:30 – 10:00 | Санхүүгийн хяналт, шалгалтын талаарх асуудал Ж.Цогтбаяр, Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга, Сангийн яам Асуулт, хариулт |
10:00 – 10:30 | “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын аудит, анхаарах асуудал” Д.Энхболд, Тэргүүлэх аудитор, Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, Үндэсний аудитын газар
Асуулт, хариулт |
10:30 – 10:50 | Цайны завсарлага |
10:50 – 11:20 | Дотоод аудитын талаар анхаарах асуудал Г.Отгонбаяр, Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, Сангийн яам
Асуулт, хариулт |
11:20 – 11:50 | Үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, төсөвлөлт Б.Мягмарсүрэн, Төслийн зөвлөх, “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөр
Асуулт, хариулт |
11:50 – 12:20 | “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох аргачлал” Р.Хангал, Төслийн зөвлөх, “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь төсөл”, Дэлхийн банк
Асуулт, хариулт |
12:20 – 13:20 | Өдрийн зоог |
13:20 – 13:35 | Багийн ажлын удирдамж өгөх |
13:35 – 15:20 | Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үе шатанд тулгамдаж буй асуудал, шалтгаан, боломжит шийдэл санал болгох багийн ажил |
15:20 – 15:40 | Цайны завсарлага |
15:40 – 17:10 | Багуудын илтгэл (үр дүнгийн танилцуулга) |
17:10 – 17:20 | Өдрийн сэдвийн шалгалт |
17:20 – 17:45 | Чөлөөт асуулт, хариулт (асуултыг урьдчилан ирүүлсэн байх) |
17:45 – 18:00 | Оролцогчдын оноог харуулах, багуудын оноог танилцуулах, шилдэг багийг зарлан шагнал олгох |
2023 оны 2 дугаар сарын 3, Баасан
/3 дахь өдөр/
9:00 – 9:30 | Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний захиалагчийн техник хяналтын үйл ажиллагаа Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Асуулт хариулт |
9:30 – 10:00 | Эрчим хүчний салбарын төслүүдийн захиалагчийн техник хяналтын үйл ажиллагаа Л.Батхүү, Захиалагчийн техникийн хяналтын хэлтсийн дарга, Эрчим хүчний үндэсний төв
Асуулт хариулт |
10:00 – 10:30 | Зам тээврийн салбарын төслүүдийн захиалагчийн техник хяналтын үйл ажиллагаа Ө.Баасансүрэн, Барилга угсралтын хяналтын хэлтсийн дарга, Зам-тээврийн хөгжлийн төв
Асуулт хариулт |
10:30 – 10:50 | Цайны завсарлага |
10:50 – 11:20 | Төрийн өмч шинээр бий болгох, бүртгэх, удирдлагын үйл ажиллагаа Д.Нарангэрэл, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Асуулт хариулт |
11:20 – 11:40 | Төсөл, арга хэмжээ хэрэгжсэний дараах үнэлгээний ойлголт, өмчийн ашиглалт, сайн туршлагууд З.Цолмонбаяр, Төслийн зөвлөх, “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь төсөл”, Дэлхийн банк
Асуулт хариулт |
11:40 – 12:00 | Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт олгох, тайлан гаргахад анхаарах асуудлууд Ч.Цэдэндорж, Мэргэжилтэн, Төрийн сангийн газар, Сангийн яам
Асуулт, хариулт |
12:00 – 12:30 | Санхүүгийн тайлангийн И-Баланс системийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, өрийн мэдээний тодруулга маягт бэлтгэх нь Б.Болормаа, Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга, Сангийн яам Асуулт, хариулт |
12:30 – 13:30 | Өдрийн зоог |
13:30 – 13:35 | Багийн ажлын удирдамж өгөх |
13:35 – 15:20 | Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэлдэх, санхүүжүүлэх, тайлагнах үед тулгамдаж буй асуудал, шалтгаан, боломжит шийдэл санал болгох багийн ажил |
15:20 – 15:40 | Цайны завсарлага |
15:40 – 17:10 | Багуудын илтгэл (үр дүнгийн танилцуулга) |
17:10 – 17:20 | Өдрийн сэдвийн шалгалт |
17:20 – 17:45 | Чөлөөт асуулт, хариулт (асуултыг урьдчилан ирүүлсэн байх) |
17:45 – 18:00 | Оролцогчдын оноог харуулах, багуудын оноог танилцуулах, шилдэг багийг зарлан шагнал олгох |
18:00 – 19:00 | Оройн зоог |