Иранд гудамжинд бүжиглэсэн хосод арван жилийн хорих ял оноожээ
Ираны эрх чөлөөг илэрхийлэгч Азади цамхгийн дэргэд гудамжинд бүжиглэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хос арван жилийн хорих ял сонсжээ. Тэднийг авлига хээл хахууль, биеэ үнэлэлт, суртал ухуулга өдөөсөн хэрэгт буруутгасан байна.
Хэв журмын цагдаа нарын саатуулсан эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор шударга ёс шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал хүчээ авсан юм. Уг жагсаалд оролцсон хүмүүст эрх баригчид хүнд ял оноож буй талаар BBC агентлаг мэдээлжээ.
Арван жилийн ял сонссон хос бүжиглэж буй бичлэгээ жагсаалтай огт холбоогүй юм. Тэд бичлэгээ хоёр сая орчим дагагчтай инстаграм хаягтаа нийтэлснийхээ дараа баривчлагдсан хэмээн эх сурвалж тайлбарлажээ.