БХБ-ын сайд асан Б.Мөнхбаатарыг АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоо хийжээ. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатарыг АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий Консулаар томилсон байна.
Мөн Япон улсын Осака хотноо суугаа Ерөнхий консул Л.Элдэв-Очирыг эгүүлэн татаж түүний оронд н.Энх-Амгаланг томилжээ. Харин БНХАУ-ын Шанхай хотноо суух Ерөнхий консулаар Д.Болд ажиллана.