|

Х.Нямбаатар: Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигын индекс болон бусад цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, “Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан. Миний хувьд энэ хуульд хориг тавихгүй гэсэн кнопыг дарна.

Дараагийн нэг зүйл бол сэтгүүлчийг барьж, хорьсон асуудал. Сэтгүүлч н.Анхбаяр шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа баар, караокед орж, бичлэг хийж сүрдүүлсэн байсан. Тиймээс хувь хүний халдашгүй байдалд халдахгүй байх нь зүйтэй. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчийг хорьсон мэт ойлголт өгч байна. Тиймээс энэ асуудлаар НЦГ-аас өнөөдөр мэдээлэл хийнэ” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *