Цахим гаваа тайлан, сүлжээгүй газарт очиж хяналтаас гарсан иргэнийг хорьжээ
Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн С-д шүүхээс нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн байна.
Гэвч С нь 2022 оны зургаа, долоо, аравдугаар сард сүлжээгүй газар очиж, хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар гарсан. Мөн цахим бугуйвчийг гараасаа мулталж, зөвшөөрсөн бүсээс гарч, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн аж. Иймд прокуророос түүний эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ