Таксины жолоочийг хутгалж, тээшинд нь нуун УБ-аас Орхон аймгийн эмнэлэгт хүргэж өгчээ

Улаанбаатар хотод хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байсан иргэнийг хоолой, хэвлий хэсэгт нь хутгалж Орхон аймаг руу авч явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ оны нэгдүгээр сарын 31-нд иргэн “З” нь шөнийн цагаар /Toyota Sai/ маркийн автомашинаараа таксинд явж байхад нь 19 настай “А” Сансарын автобусны буудлаас Хайлааст хүргүүлэхээр суухдаа таксины жолоочийг зодож, гар, хоолой, хэвлий хэсэгт нь хутгалжээ.

Улмаар жолооч иргэнийг машиных нь багаажид хийж Орхон аймаг руу авч явж, бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэж өгсөн байна. Иргэнийг хутгалсан 19 настай “А” нь Орхон аймгийн харъяат бөгөөд энэхүү хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хутгалуулсан иргэн Орхон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү хэргийг Орхон аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Similar Posts

One Comment

  1. Үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаараач ээ. Зэрлэг оркууд өсгөх хэрэгтэй ч юм уу доо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *