“FT” группт холбогдох хэргийг шалгах явцад 226 иргэнээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авчээ

Цагдаагийн байгууллагаас FT групп нь онлайн худалдаанд хөрөнгө оруулаад мөнгөө өсгөх боломжтой гэж сүлжээндээ оруулж, иргэд 680,000-150,000,000 хүртэлх төгрөгөөр элссэн болохыг мэдээлэв.

Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа н.Төгс-Ухаан “FT” групптэй холбоотой санал гомдлыг нэлээд олон иргэн Цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Улсын Ерөнхий Прокуророос нэгдүгээр сарын 26-нд мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгалт хэлтэст ажиллагаа явуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, нэгдүгээр сарын 31-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад одоогоор 226 иргэнээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгалт хэлтэс, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид ажиллаж байна.

“FT” групп нь онлайн худалдаанд хөрөнгө оруулаад мөнгөө өсгөх боломжтой гэж сүлжээндээ оруулж, иргэд 680,000-150,000,000 хүртэлх төгрөгөөр элссэн. Гэтэл тус групп 2023 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө бүх аппликэйшн, мэдээллээ устгасан тул мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулан ажиллаж байгаа” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *