Г.Хонгорзул: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын гэмтлийн улмаас яаралтай мэс засалд орсон

Хотын дарга Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ гэх мэдээлэл цахим орчинд гараад буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны 2 дугаар сарын 1-нд мэс засалд орсон.

Иймд хувь хүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж, буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье” хэмээн залруулга гаргажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *