Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, ЭМД-ын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажил тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсч, цаашид шийдвэрлэх асуудлын талаар ярилцлаа.
Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг санхүүжилттэй нь уялдуулж хэрхэн чанарын хяналт, үнэлгээг хийж байгаа болон ЭМД-ын цахим системийн талаар танилцууллаа