О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэднийг койноор татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Улмаар өнгөрсөн лхагва гарагт О.Мөнхжин болон бусад хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийж, тухайн шөнөө хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн.

Ингэхдээ 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа өнөөдөр дуусч байгаа тул түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал өнөөдөр болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *