Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
Цаг уурын байгууллагаас хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргажээ.
Тус байгууллагаас гаргасан төлөвөөр энэ сард нутгийн баруун хагастаа буюу Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.
Харин зүүн аймгуудын зарим сумын нутгаар Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.
Хур тунадасны хувьд Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр бага байх нь. Бусад нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
Бусад хугацаанд 1-2 хэмээр дулаан байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг болохыг тайлбарлав.
Эх сурвалж: ЦУОШГ