Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр А.Ганбаатар дахин сонгогдлоо
Азийн хөл бөмбөгийн холбооны 33 дугаар их хурал Бахрейны Манама хотноо болж Шейх Салман Бин Халифаг Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгожээ.Харин таван бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн нэгээр Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар дахин сонгогдсон байна.
Хурлын үеэр манай улс Катарын хөл бөмбөгийн холбоотой дасгалжуулагчийн боловсролын хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиров.
Катарын хөл бөмбөгийн холбоо нэг дасгалжуулагчийг дэмжиж сургахыг зөвшөөрсөн бөгөөд дасгалжуулагч Б.Гарьдмагнайг сонгон шалгаруулж авчээ. Түүний сургалтын зардлыг тус улсын холбоо даахаар болж Б.Гарьдмагнай Катарыг зорьжээ.