ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮЯ болон зарим албан тушаалтнуудад холбогдох шүүх хурал болно

09.30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.

10:00 цагт Дарханы арьс ширний цолцолбор” ХХК-ийн гомдлоор ХХААХҮЯ болон зарим албан тушаалтнуудад холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Захиргааны  хэргийн шүүхэд болно.  Утас: 99106212

10:00 цагт: Боловсролын үнэлгээний төвд 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 9166-6022.

10.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэлнэ.

11.30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *