ИРГЭН: ЭТТ 100 хувь ард түмний өмч, өмчийг нь өг

Өнгөрөгч долоо хоногт нэр бүхий иргэдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгохыг шаардаж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх тухай мэдээлж, тайван жагсаал хийсэн юм.

Тэд ийн жагсахдаа “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгохыг шаардаж ийн хэлсэн юм.

Бид нүүрсний хулгайн эсрэг өөрөөр хэлбэл нүүрсний хулгайг таслан зогсоох, цаашлаад алдсан боломжоо нэхэж, Сүхбаатарын талбайд жагссан. Ингээд бодохоор нүүрсний хулгайн эхлэл бол Эрдэнэс тавантолгой юм. Тиймээс ЭТТ-г 100 хувь ард түмний өмч байх ёстой. Иймээс өмчийг нь ард түмэнд нь өг. Бидний тооцоолсноор нийт 15 тэрбум хувьцааг ЭТТ дээр зарласнаас 12-ыг нь гаргасан. Харин үлдсэн гурав нь эзэнгүй, нөөцөд бий. Гаргасан 12 тэрбум хувьцаанд задаргаа хийвэл 486 ААН долоон тэрбум, Монгол Улсын нийт иргэн 2 тэрбум буюу 18.34 хувийн хувьцааг эзэмшиж байна.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *