Нохойн дуу ойртож, намын нөхөд хөдөлж эхлэв
УИХ-ын чуулган завсарласан эдгээр өдрүүдэд гишүүд эрвийх дэрвийхээрээ тойргоо усалж эхэллээ. Сар шинийн баяр дөхсөн учир гишүүд бэлгийн ажиллагааг тойргийнхоо өндөр настнууд руу чиглүүлж, эгээтэй л сум адил шүршсэнгүй. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэвч гишүүдийн өгсөн бэлэг эхнээсээ шүүмжлэл дагуулаад эхэллээ. Хугацаа дуусах дөхсөн л гэнэ, хямд чанаргүй зүйл бэлэглэлээ л гэнэ. Харин зарим нь бүр сонгуулийн ирц худалдаж авах ажиллагаа учир өгсөн бэлгийг авахгүй хэмээн гэдийх.
Бэлэг тараах явцыг эрс эсэргүүцэж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэх ХҮН-ын Т.Доржханд гишүүн л харин ард түмний унаагаар зорчиж, томоохон зах худалдааны төвүүдээр явж түмний тархийг угаах сонин тарааж явна. Нохойн дуу ойртож, намын нөхөд хөдөлж эхэллээ дээ, эхэллээ…