ЦЕГ: Хоёр иргэний 700 орчим сая төгрөгийн крипто валютыг барагдуулсан
Коин, крипто валюттай холбоотой цаг үеийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл өглөө. Тухайн мэдээллээр олон улсад өнөөгийн байдлаар коин, токеныг зохицуулаагүй, өндөр эрсдэлтэй учир иргэдийг хохирохоос сэрэмжтэй байхыг анхааруулав. Коин, токентой холбоотой хохирсон иргэдийн хохирлыг барагдуулсан эсэх асуудлаар:
“Хохирсон иргэдийн гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг боловч, богино хугацаанд шийдвэрлэгддэггүй. Тухайлбал, Монголоос гадаад улсын бирж рүү алдсан крипто валютыг буцаан татаж, хоёр иргэний 700 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулсан” гэв.