Шүүхээс О.Мөнхжинг хилээр гарахыг хоригложээ

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг цагдан хорих эсэхийг өнөөдөр шүүхэд хэлэлцлээ.

Тодруулбал, прокурорын байгууллагаас О.Мөнхжинг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн. Шүүх өнөөдөр уг хүсэлтийг хэлэлцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *