Хүн бүрт мэдрэгддэг ч тэр бүр анзаардаггүй ховор тохиох мэдрэмжүүд

Та өмнө нь мэдэрч буй мэдрэмжээ үгээр илэрхийлж чадалгүй, өөрөөс тань өөр хэн нэгэн ч бас тэгэж мэдэрдэг эсэхийг сониучирхаж явсан удаа бий юу? 

Мэдэрч буйдаа өөрөө ч гайхам хачирхалтай, нийтлэг мэдрэмжүүдийн нэршил, шинж тэмдэгтэй танилцацгаая. 

1.Sonder

Та амьдралынхаа турш хэн нэгнийг таньдаг байсан ч үнэн хэрэгтээ тэдний дотор ямар хүн бий гэдгийг хэзээ ч мэдэж чадалгүй, нэг ёсоор танихгүй чигтээ дуусах юм шиг санагддаг уу? Хүн бүр өөр өөрийн дотоод мөн чанараа өрөөл бусдад харуулахдаа ямар байгаасай гэж хүснэ яг тэр хэв маягаар нь харуулдаг шүү дээ? Хэрвээ энэ талаар гэнэт ухаж ойлгож байсан бол тухайн үеийн мэдрэмжийг СӨҮНДР гэж нэрлэдэг байх нь. 

2. Hanker Sore

Нухацтай бодоод үзвэл атаархлаас тэс ондоо хэрнээ хэн нэгний гадаад төрхийг гайхан шагшиж, ямар үзэсгэлэн төгөлдөр болохыг нь нүд салгалгүй ширтдэг үе танд бий юу? Эсрэг эсвэл ижил хүйстэн чинь ч байсан ялгаагүй ийн гайхан шагширч, хэн нэгний гадаад төрхийг таашаах үеийн мэдрэмжийг ХЭНКЕР ШӨҮР гэдэг аж. 

3. Lachesism

Хааяа та зам гарч байхдаа санаандгүй машинд мөргүүлээд бяцхан гэмэл авах юм сан гэх хачин хүсэлд автаж байв уу? Энэ бол амиа хорлох эрмэлзлээс тэс ондоо бөгөөд гараа исгэх, хөлөө хугалах гэх мэт амь наснаас холуур атлаа бусдын анхаарлыг татахуйц хэмжээнд бэртэж гэмтэх адын хүслийг ЛАХЕСИЗМ гэдэг байна. 

4. Ellipsism

Өнгөрсөн ба ирээдүйн бүхий л томоохон үйл явдлуудаас хоцролгүй, мөнх насалж эсхүл бүр өнгөрсөн цаг руу аялж бүх л зүйлийг үзэж туулахыг хүсэх үе танд тохиодог уу? Зарим үед бүр ирээдүйд болох тохиолуудыг харах нас хүрэхгүй байх вий хэмээн бухимдаж, хямарч байсан уу? Энэ үеийн сониуч, мэдлэгийн шунал бүхий мэдрэмжийг ЭЛИПСИЗМ гэх ажээ.; 

5. Mauerjauertaurigkeit

Гэнэт өөрийгөө нийгмийн харилцаанаас тусгаарлаж, хүн олноос зугтаж, ганцаараа байхыг илүүд үзэх мэдрэмж. Ихэнхдээ бид ядарч, олны дунд тухгүйтэж, өөртөө итгэлгүй байдалдаа ялагдсанаас болж богино хугацаанд үүсдэг энэ мэдрэмжийг МАРИАРТЬЭРАГЭЙТ гэдэг гэнэ. 

6. Gnossienne

Удаан хугацаанд таньдаг байсан тэр ч бүү хэл гэр бүлийнхээ гишүүнийг хүртэл гэнэт нэг анзаараад үзтэл төсөөлж байснаас чинь тэс ондоо ертөнцтэй нэгэн байсныг анзаарч байсан уу? Хэн нэгнээс таньдаггүй байсан талаа гэнэт олж харахыг НӨҮШЭЙНЬ гэж нэрлэдпэг байна. 

7. Liberosis

Таны амьдрал гэнэт уйтгартай, нэгэн хэвийн санагдаж, хийж буй зүйл чинь таны хийх ёстой зүйл биш ч юм шиг мэдрэгдэж байсан удаа бий юу? Үүнээс болж гэнэт бүхнийг эрс өөрчлөх хүсэлд автаж, эрч хүч орон, зоримог үйлдлүүд хийж байсан уу? Яг тэр үеийн мэдрэмжийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд ЛИБЕРӨҮСИС гэж нэрлэдэг юм байна. 

8. Monachopsis

Байнга суудаг тухтай буйдан дээрээ, үргэлж ордог буйдхан кофе шопдоо, дандаа хамт байдаг найзуудынхаа дунд гэнэт л тухгүй мэдрэмж авч, зугтаад хаа нэгтээ хол явмаар санагдах үе байсан уу? Тэр үеийн тухгүй мэдрэмжийг МОНАКОПСИС гэдэг гэнэ. 

9. Onism

Гэнэт л танд таны амьдарч буй дэлхий ертөнц хэтэрхий том санагдаж, уулзаагүй нэгэн, идэж амжаагүй хоол, аялж үзээгүй  газар хэтэрхий их байгаа мэт мэдрэгдэж үүнээсээ болж бухимдаж байв уу? Тэгвэл энэ бухимдам үеийг ВАНИЗМ гэж нэрлэж болох нь. 

10. Nighthawk

Шөнөөр нисэн айлчлах шонхор шувуу гэх утгатай энэ нэршил бол та ердөө шөнийн цагаар аливаа бодолд дарагдан хулжиж, нойр авч чадалгүй үүр цайлгах үеийн үзэгдлийг тайлбарладаг нэршил гэнэ. Энэ үед та ихэнхдээ дуусгаж чадаагүй ажил, хэлж чадаагүй үг зэрэгтээ гэмшин шаналж байдаг байна. 

11.Catoptrik Tristesse

Бусдын таныг дүгнэх дүгнэлт ямархуу байдаг бол хэмээн санаа зовох тохиолдол байсан уу? “Тэд намайг юу гэж бодож байгаа бол оо?” хэмээн санаагаа чилээх нь нийтлэг мэдрэмж бөгөөд үүнийг Керотрик Тристес гэж нэрлэдэг аж. 

Эх Сурвалж: psych2go youtube channel

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *