1072 хувьцааны ногдол ашиг тараавал хүн бүрд 25 мянган төгрөг ногдоно
Нэр бүхий иргэдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн.
Улмаар эдгээр иргэд Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн юм. 1072 хувьцааны ногдол ашгийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ. ““Эрдэнэс Тавантолгой” дотоодод 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон өртэй, төмөр замын төслийг хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийн өр бий. Эдгээр өр төлбөрийг төлж барагдуулахгүй бол дараа жилээс дахиад алдагдалтай ажиллах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс ЗГ-ын зүгээс нэр тэргүүнд тус компанийн өр төлбөрийг барагдуулах бодлогыг хэрэгжүүлнэ.
2021 онд 190 гаруй тэрбум төгрөгийн ашиг олсон бөгөөд үүнийг 1072 хувьцааны ногдол ашиг болгон тараахад нэг хүнд 15 мянган төгрөг, 2022 оны ногдол ашгийн тухайд 10 гаруй мянган төгрөг нэг хүнд оногдож байна. Дээрх мөнгийг иргэдэд өгө нь төдийлөн өндөр ач холбогдолгүй” гэлээ.