ГХЯ Турк улс руу тусламжийн баг явуулах талаар хэлэлцэж байна

Турк, Сирийн газар нутагт өчигдөр 7,8 магнитудынхүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 3500-д хүрээд байна. Эхний газар хөдлөлтийн голомт Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Газиантеп хотод орон нутгийн цагаар 04:17 цагт 17.9 км-ийн гүнд болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн. Энэхүү байгалийн гамшигаас болж хохирсон иргэдийн тоо болон хохирлын тоо хэмжээ өссөөр байгаа юм.

Өчигдрөөс эхлэн ОХУ болон Япон улсын зүгээс тусламжийн багаа тус улс руу илгээгээд байгаа бөгөөд манай улсын зүгээс тусламжийн баг явуулах, тусламж үзүүлэх талаар яг одоо гадаад харилцааны яам хуралдаж байна.

Мөн БНТУ-д суугаа элчин сайдын яамтай холбогдож тус улсад суугаа Монгол иргэдийн бүртгэл мэдээлэл, гамшигт өртсөн бүс нутагт Монгол иргэд байсан эсэхийг тодруулж байгаа юм. БНТУ-д суугаа элчин сайдаар өмнө нь Улаанбаатар хотын захирагчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан Г.Мөнхбаяр ажиллаж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *