“Чингис бондоор Монгол улс өрөнд орсон гэдэг, үгүй харин ч хөгжүүлсэн”
Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд нэр бүхий байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулах юм.
Сонсголын эхэнд хэлэлцэх асуудалд холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, НЗДТГ-ын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Т.Оргил тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр дуудагдан иржээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Чингис хаан бондын зарцуулалтын тухай:
2012 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засгийн байдал Монголд хатуухан уналт орж ирэх нь гэж үзсэн учраас гаднаас мөнгө босгож Чингис бондыг босгох асуудал тавигдсан.
2012 оны 12-р сарын 6-ны өглөө 1.5 тэрбум долларын хөрөнгө орж ирснээр өнөөдрийн түүх эхэлсэн түүхтэй. Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2 жил ажилласан. Дараа нь 300 сая долларын Самурай бонд, дараа нь Хятад, Европын улс орнуудаас 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулж ирсэн. Би Монголд мөнгө оруулж ирсэн болохоос захиран зарцуулах эрх эдлээгүй.” гэжээ.