Турк, Сири улсуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

БНТУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр /2022.02.07/ өглөө ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралджээ. Уг хуралдаанаар газар хөдлөлтөд өртсөн улсуудад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулсан байна.

Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй болно. БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *