|

Ноён IZ, жүжигчин У.Цогтбаяр нарыг яллагдагчаар татсан гэх мэдээллийг үгүйсгэв

Ноён IZ буюу Г.Ирээдүй, жүжигчин У.Цогтбаяр нарыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж, 2-8 жилийн ял төлөвлөж байгаа гэх мэдээлэл цахим ертөнцөд хөврөөд буй.
Тодруулбал жүжигчин У.Цогтбаяр, IZ нарыг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Жүжигчин У.Цогтбаярын хувьд нүүрсний хулгайн эсрэг иргэдийн жагсаалд түүчээлэн оролцож, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлсээр багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм.
У.Цогтбаяр, Г.Ирээдүй нар жагсаал цуглаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад дуудагдаж мэдүүлэг өгсөн, яллагдагчаар татагдсан эсэх тухай мэдэгдээгүй байна гэх тайлбарыг өгөөд буй. Харин цагдаа болон прокурорын байгууллагаас үгүйсгэсэн байр суурьтай байна.
Хэрэв тэдний гэм буруутай үйлдэл тогтоогдвол хуулийн байгууллагаас 2-8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх заалттай аж. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *