СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө байшин шатаж, нэг иргэн амиа алдлаа
Сэлэнгэ аймаг, Ерөө суманд иргэн Б,Ц нарын нэг давхар байшин шатсан гэх дуудлага ОБЕГ-т энэ сарын 8-ны өдрийн 01:18 цагт иржээ.
Улмаар аврах багийнхан ажиллагаа явуулж, 7*14 харьцаатай байшинг 5 цаг 55 минут ажиллан унтраасан боловч түймэрт 30 настай эрэгтэй Б өртөж нас барсан байна. Хүний амь эрсэдсэн хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шалгаж байна.
Эх сурвалж: ОБЕГ