Э.Болормаа: 15 настай хүүхэд амиа алдсан нь томчуудын буруу

Өнгөрөгч сарын 28-ны өдөр 15 настай охин тархины гэмтлээс болж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач охины асуудлаар Ховд аймгийн засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа Ховд.мн сайтад өгсөн тодруулгыг хүргэж байна.

“Охины нас барсан шалтгаан урьдчилсан байдлаар тархины гэмтэл, шархны бохироос болсон байж болзошгүй байна. Гэвч албан ёсны шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа тодорхой болно. Талийгаач охин аймгийн ГБХЗХГ-ын Эрсдэлтэй айл өрхүүдийн бүртгэлд байсан. Хүүхэд амиа алдсан нь цэвэр томчуудын буруутай үйлдэл. Эмнэлгийн тусламж зүй ёсоор үзүүлээгүй эмч, хараа хяналт асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг эх, багш, хуулийн байгууллага гээд бүгд буруутай. Би албан хаагчиддаа ч гэсэн хэлсэн. Алдаа гарсан шатанд хариуцлага тооцно” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *